ИНТЕРЬЕР ДИЗАЙН






          Интерьер гэдэг үг нь Interieur-дотор гэсэн утгатай Франц үгнээс үүсэлтэй гэдэг. Харин интерьер дизайн нь дотоод орон зайг урлаг гоо сайханы мэдрэмжээр баяжуулан хүний хүсэл таашаалд нийцсэн өрөө тасалгааг бий болгоход чиглэгднэ.
Интерьер дизайныг төлөвлөх орон зай нь Архитектурын шийдэлээс шууд хамааралтай, энэ шийдэл нь тухайн интерьерийн үндсэн суурь болдог. Аливаа барилга байгууламжыг бүтээн босгоход доорхи хэсгүүдэд  урлаг гоо сайхны мэдрэмжээр хандахыг архитектор, дизайнеруудаас шаардна ингэж чадсанаараа ч дизайны нэгдмэл цогц бүтээл болход чухал нөлөө үзүүлдэг.
Эдгээр нь
  • Архитектурын шийдэл (барилгын үндсэн дизайн)
  • Интерьер дизайн (дотоод орон зайн)
  • Экстерьер дизайн (гадна пасад)
  • Ландшафт дизайн (зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж)
Интерьер дизайныг зөвхөн энгийн засал чимэглэл гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Энэ нь түүнийг цар хүрээ чадамжыг хэт багаар үнэлж байгаа хэрэг юм. Интерьер дизайны хамгын анхан шат нь ердийн засал чимэглэл юм. Захиалагчийн хүсэлт, зарцуулах төсвөөс хамаарч энгийн заслын ажлаас эхлээд ажиллагаа ур ухаан шаардсан хүнд элментүүдтэй олон урсгал стилээр өөр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй орон зайг бий болгох боломжыг интерьер дизайны салбар олгодог. Цаашлаад ямарч орон зайг өнгө, гэрэл, хэлбэр, харицааны зөв зохицолтой дахин давтагдашгүй урлагын бүтээл болгох нь бий. Тиймээс үүнийг интерьер дизайны шийдэл гэж нэрлэх нь зөв юм.

Хүн орчноосоо бүрэн хамааралтай амьдардаг Интерьер дизайны хүнд нөлөөлөх нөлөө нь маш өндөр. Өрөөний ханын өнгө, тавилгын байршилаас эхлээд бусад олон зүйлийг зөв тохируулж чадвал та орчноосоо тайван байдал, эрч хүч, сэтгэл ханамж, онцгой мэдрэмж зэрэг олон эерэг үр дүнг өөртөө болон хамтрагчид, харилцагч үйлчлүүлэгчиддээ бий болгож чадна.
Ялангуяа бизнесийн салбарт тухайн байгууллагыг илэрхийлэх үндсэн дүр төрх нь маркетингийн өндөр ач холбогдолтой байдаг. Үүнийг байгууллагын ерөнхий дизайн болон интерьер экстерьерийн шийдэлд тусгах нь танай байгууллага өөрийн дизайны үндсэн шийдлээ цогцоор нь хэрэгжүүлж байгаагийн илрэл болно.
Интерьер дизайн илүү сайхан болход нөлөөлөх гол хүчин зүйлүүд:
  • Архитектурын шийдэл өрөө тасалгааны зохион байгуулалт
  • Захиалгчийн хүсэл сонирхол хэрэгцээ, таашадаг зүйл
  • Интерьер дизайнерийн урлагын мэдрэмж, уран сэтгэмж
  • Төсөв тооцоо, хөрөнгө оруулалтын хэмжээ
  • Материалын шинж чанар, сонголт
  • Гүйцэтгэлийн мэргэшсэн нарийн ажиллагаа
  • Тавилга хэрэгслийн сонголт
  • Туслах чимэглэлүүдийн зохицолдоо
Та боломжин дээрээ суурилан өөрийн хүссэнээр орон зайгаа төлөвлөх хэрэгтэй. Интерьер дизайны гол зорилго нь таны дотоод орон зайг тав тухтай мөн урлагийн зохицолдоотой таныг болон таны гэр бүл цаашлаад танай байгууллагыг дүр төрх онцлогыг илэрхийлэх тийм шийдлийг бодит болгох явдал юм.